Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой оршин суух хаяггүй, гэр оронгүй, траншей болон гадуур хоног өнгөрөөдөг, зах худалдааны төвийн орчинд байнга архидан согтуурдаг иргэдийг 3 сарын хугацаатай түр байранд байрлуулах ажлыг зохион байгуулж эхэллээ. Эдгээр иргэдийг зам талбайн цас цэвэрлэгээний ажилд хамруулна.
Цаашид нийгэмшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.