Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг яллах дүгнэлт үйлдэн дахин шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг өнгөрсөн Даваа гарагт шүүхэд шилжүүлсэн боловч хэргийн бариммт дутуу хэмээн шүүх хүлээж авахаас татгалзаад байсан юм. Хохирогчийн өмгөөлөгч тус зодооны үед хамт байсан хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгаач гэх хүслэтийг тавьж улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийж дуусгаад шүүхэд ийнхүү шилжүүлж байгаа юм.
Улмаар прокуророос Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ зүйл анги нь 5-12 жилийн хорих ял оногдуулах зохицуулалттай юм байна.