“Эрдэнэс Тавантолгой” ХК Ерөнхий архитектор, Ус хангамж, ариутгах татуургын инженер, Барилгын интерьер дизайнер, Барилгын материалын инженер, Барилгын инженер, Халаалт агаар сэлгэлтийн инженер, Үнэт цаас хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гэсэн 7 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
Сонгон шалгаруулалтад оролцохоор 82 иргэн материалаа ирүүлсэн байна.
Үүний дагуу сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар 2021 оны 09 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд компанийн төв оффисийн байранд зохион байгууллаа.
Оролцогсдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хүн хоорондын зайг бариулж халдвар хамгааллын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв.