СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Америкийн дунд сургуулийн сурагчдын дунд нийгмийн сүлжээгээр маргааш буюу 12 дугаар сарын 17-ны Баасан гарагт сургууль дээрээ хүчирхийлэл үйлдэх, эмх замбараагүй байдал үүсгэх уриалга явж байгааг Сан Франциско хотын сургуулийн эвлэлээс анхааруулж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ анхааруулах, тэдэнд шаардлагатай тохиолдолд багш, нийгмийн ажилтны тусламж авахыг зөвлөнө үү.

Одоогоор Сан Франциско хотын сургуулиудад мэдэгдсэн заналхийлэл байхгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагатай нягт хамтран, нөхцөл байдалд хяналт тавьж байгааг сургуулийн эвлэлээс мэдэгдсэн байна.