Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр/2021.12.20/ болж хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь О.Цогтгэрэлийг АН-ын даргаар байв.
Тэгвэл Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ. Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар АН-ын 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.