Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд Оюутолгойн тогтоолыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулах юм байна. Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Х.Нямбаатар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.