Шадар сайд Агаар орчин бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр 05-ны өдөр цахимаар хуралдаж өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар асууж, агаарын бохирдлын эсрэг хийж байгаа ажлын үр дүн хангалтгүй байгааг онцлон, утааны эх үүсвэр болж байгаа сайжруулсан түлшний түүхий эд, нейтлинг, барьцалдуулагчид хийсэн шинжилгээний явц, нам даралтын зуухыг цахилгаанд шилжүүлэх, айл өрхөд тавих хяналтын талаар мэдээллийг сонсож, сайжруулсан түлш худалдан авч чадахгүй байх магадлалтай иргэдийг түлшээр хангах, нийслэл дүүрэг, хороон дарга нар агаарын бохирдлыг бууруулах үйл хэрэгт хяналт тавьж биечлэн ажиллахыг санууллаа.