Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
“КОВИД-19” халдварын омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, Тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй холбогдох байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулах, коронавируст халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний арга зүйг боловсруулах зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Уулзалтад ЭМЯ, НОК, ХӨСҮТ, НЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын алба хаагчид оролцов.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб