Монгол Улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Омикрон дотоодод бүртгэгдээгүй. Харин зөгнөж элдэв юм бичээд байгаа хүмүүст хэлэхэд худал мэдээллийн уршгаар л төөрөгдөл үүснэ. Гадаадаас энэ вирусийг чирээд ирэх эрсдэлтэй. Энэ хүрээнд авч буй арга хэмжээг үгүйсгэнэ. Өвчлөл ороод ирвэл иргэн-эрүүл мэндийн салбар л хүнд байдалд орно’ гэв.