ХУУЛЬ БУСААР 5 ТН БОЛСОН ШАР БУДАА НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

Замын-Үүд боомтоор 2019 оны 07 сарын 10-ны өдөр иргэн Г нь БНХАУ-аас 5 тн болсон шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид 07 сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.