Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг шийдэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ тэрбээр төрийн өмчит байгууллагууд газар дээрээ орон сууц барьж, зарсан талаарх судалгаагаа танилцуулав.
2020 онд улсын хэмжээнд хийсэн уг судалгаагаар Улаанбаатар хотод л гэхэд төрийн өмчийн 107 байгууллага төрийн мэдлийн буюу 104.2 га газар дээр нийтийн орон сууц барьж зарсан гэсэн дүгнэлт гарчээ.
Тэрбээр “Өнгөрсөн 20, 30 жилд сургуулиудын хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай байхгүй болсон. Эмнэлгүүдийн газар байхгүй болсон. Төрийн гэж байж болох бүх газар байхгүй болсон. Хүүхдийн урлан бүтээх төв орон сууцны хороолол болсон. Ийм жишээ үй түм. “Найрамдал” зуслангийн газарт сайд байсан Эрдэнэ гэж хүн хувийн хашаа барьсан. Тэр хавь хувийн орон сууц болсон. Бүх эмнэлгийн газраас хулгайлаад зарж, орон сууцны хороолол болж хувирсан.
Тэдгээр газрыг Засгийн газрын тогтоолоор гаргасан суурь үнэлгээгээр тооцохоор 99 тэрбум төгрөгийн үнэтэй газрыг ингэж зарсан байна” гэв.
Тиймээс тэрээр БЗД-ээс сонгогдсон гишүүдийн хамт Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм.
Газрын тухай хуульд оруулах өөрчлөлт: