Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байна. Бүртгэлийн цонх 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна. 07-р сарын 30-ны өдрийн байдлаар 24586 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна.
Иргэд цахим бүртгэлд хамрагдахдаа доорх зүйлсийг анхаарах шаардлагатай байна.
- Та зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой гэдгийг анхаарна уу.
- Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ үү.
- Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө үү.
- Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ үү.
- Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийнэ үү.
- Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болохыг анхаарна уу.
- Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болох ба сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.
- Мөн өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Алдаа! Нэвтрэх нэр нууц үг буруу байна. – Энэ тохиолдолд та яах вэ?
- Та өмнө нь Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно уу. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд Нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой.
- Хэрэв та и-майл хаяг болон нууц үгээ аль алнийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэн авах боломжтой.