Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд М.П.Сингхийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг албаны хүмүүсийн хамт өнгөрөгч дөрөвдүгээр сард хүлээн авч уулзсан билээ. Энэхүү уулзалтаар Монгол, Энэтхэг хоёр улсын Төрийн албаны зөвлөл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай болон Элчин сайд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргыг Энэтхэг улсад айлчлан санамж бичигт гарын үсэг зурах урилгыг өгсөн юм. 100-гаад жилийн түүхтэй БНЭУ-ын Холбооны төрийн албаны комисс нь 10 гишүүнтэй, 6 жилийн хугацаагаар хараат бусаар ажилладаг. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Бүгд Найрамдах Энэтхэг улсын төрийн албаны төв байгууллага болох Холбооны төрийн албаны комиссын үйл ажиллагаатай танилцан хоёр байгууллагын хоорондын Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтыг зохион байгуулах, шалгалтанд оролцогчидтой шууд ярилцлага хийх замаар элсүүлэх, дэвшүүлэх, сэлгэн ажиллуулах, ажилтан элсүүлэх дүрэм, журмуудыг боловсронгуй болгох, зөрчил гаргагчдад сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлагыг өндөржүүлэх зэрэг хоёр орны төрийн албаны төв байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны шинэ үе шатны эхлэл болсон юм.
Уг санамж бичгийн хүрээнд төрийн албаны чадавхийг дээшлүүлэх, сонгон шалгаруулалтын оновчтой тогтолцоог бий болгох зэрэг үйл ажиллагааны бүхий л чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.
Энэтхэгийн Төрийн албаны комиссын 1916 онд гаргасан дүрэм журам, шалгалтын материал
Энэтхэгийн төрийн албаны шалгалтад батлан хамгаалахын чиглэлээр сүүлийн жилүүдэд хамгийн өндөр оноо авсан хүмүүс Өнгөрөгч онд Монгол Улсын яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагын дарга, онцгой байдлын албаны ажилтнууд уг инстутын сургалтад хамрагдсан бол ойрын хугацаанд аймгуудын Засаг дарга түүний Тамгын газрын болон холбогдох төрийн захиргааны байгууллагын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудын сургалтыг зохион байгуулах юм. Тэгвэл өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн дарга, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд нар хоёр орны төрийн албаны төв байгууллагын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр орны төрийн албаны төв байгууллага хамтран ажиллах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх тал дээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.
Үүний нэг жишээ нь энэ оны Аравдугаар сараас эхлэн төрийн албан хаагчдыг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болов. Уг сургалтын талаар itecgoi.in цахим хуудсаар орж сонирхох боломжтой юм. Ийнхүү хоёр орны төрийн албаны төв байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дэх сургалтуудыг хийхээр тогтлоо.
Монгол-Энэтхэг хоёр улс нь ойрын ирээдүйд стратегийн түншлэлийн хүрээнд
- Энэтхэг улсын зээл, тусламжаар Газрын тосны үйлдвэрийг барих
- Харилцаа, мэдээлэл, технологи аутсорсингийн сургууль байгуулах
- Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Мөн БНЭУ нь манай улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон байна.