Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна.
Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/245 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвд эрх олгох, салбар нээх болон төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журам”-д заасан шаардлагыг хангасан байна. Энэхүү тушаалыг mojha.gov.mn болон legalinfo.mn сайтаас татан авч дэлгэрэнгүй танилцана уу.
Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал | |
Нийтлэг шаардлага | Тусгай шаардлага |
1.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах аюулгүй байдлын зохих шаардлага хангасан өөрийн өмчлөлийн агуулахтай байх;
2.гадаадын хөрөнгө оруулалтгүй; 3.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй; 4.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь ял шийтгүүлж байгаагүй; 5.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 9.1-д заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх; 6.аюулгүй байдлын зохих шаардлага хангасан, өөрийн өмчлөлийн ажлын байр /Төв ажиллуулах байр/-тай байх; |
1.буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх.
2.түрээсийн төлбөр зах зээлийн жишигт нийцсэн /бага/ үнийг санал болгосон байх.
|
Бүрдүүлэх баримт бичиг
1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга; 3.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, тодорхойлолт; 4.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан, баланс; 5.агуулахтайг нотлох баримт бичгийн хуулбар, агуулахын байршил, дотоод зохион байгуулалтын схем, талбайн хэмжээ, зураг, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах шүүгээ /сав/, тавиурны нарийвчилсан зураг, танилцуулга; 6.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ; 7.төвийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 8.Төвийн байр, байршил, дотоод зохион байгуулалтын схем, талбайн хэмжээ, зураг, хэдэн борлуулагч үйл ажиллагаа явуулах талаар мэдээлэл; 9.ажилтнуудын танилцуулга, иргэний үнэмлэхний болон галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. |
Анхааруулга: Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, нийтэд худалдах /борлуулагч/ болон галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төв ажиллуулах эрхийг нэг хуулийн этгээдэд хамтад нь олгохгүй.
Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвийн эрхийг Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдан борлуулагчтай хамаарал бүхий этгээдэд олгохгүй.
Тогтоосон хугацаанаас хожимдсон эсхүл дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.
Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн материалыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яамны 215 тоотод хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцогч нь бүрдүүлсэн материалаа товъёоглож, хуудас бүрийг дугаарлан, битүүлжлэн лацадсан байх бөгөөд эх хувиас гадна 7 хувь хуулбарлан ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 261953, 70191351 дугаарын утсаар авна уу.
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж 18
СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС
Эх сурвалж: https://mojha.gov.mn/newmojha/?p=2997