Хаврын чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралджээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай хуралдсан байна. УИХ-ын 2022 оны хаврын чуулган нээлтээ хийсний дараа тус хуралдааныг зарлажээ.  Хурлаар УИХ-ын гишүүдэд олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл өгсөн байж магадгүй гэсэн мэдээлэл байна.
 Хаврын чуулганы нээлтийн үеэр зарим гишүүд “No War, Yes peace” гэсэн бичгийг тавьж, дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага билээ.
Д.Гэрэлээ