Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ болно. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Прокуророос Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Сануулахад: Олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ өөрийн сайн найз Э.Энхбат начныг зодож, биед хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохиороосон хэрэг гарсан. Уг хэргийн улмаас тэрээр ШШГЕГ-ын хорих 461-р ангид саатуулагдсан байгаа билээ.
Д.Гэрэлээ