ЦЕГ: Турк улсаас илгээмжээр ирсэн эмэгтэй хүний цогцосыг шалгаж байна

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээмжээр эмэгтэй хүний цогцос хүргэгдэж иржээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад “Турк улсын Истанбул хотоос  өнгөрсөн амралтын өдөр илгээмжээр эмэгтэй хүний цогцос ирсэн. Тус эмэгтэй нь мэс засалд орохоор явсан гэх мэдээлэл аваад байна. Гэхдээ одоо задлан шинжилгээ хийгдэж байна.

Энэ хэргийг Хан-Уул дүүрэг дахь цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Прокурорын зөвшөөрөлтэй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ.

Д.Гэрэлээ