Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц энэ сарын 1-нд өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Тэрбээр тус хороог зургаан жил удирдаж, өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна. Энэ тухай тэрбээр цахим хуудсандаа “Холын оронд мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа хүүдээ цаг зав гарган дэмжих мөн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах зорилгоор хааны алба халаатай эзний аалба ээлжтэй гэгчээр ажлаа өгөхөөр боллоо” хэмээн бичсэн байна.
Биеийн тамир, спортын улсын хорооны дараагийн даргыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар томилох аж.