ГЕГ: Гаалийн ажилтнуудын гэрт нэгжлэг хийсэн зүйл байхгүй, харин Хилийн цэргийн албан тушаалтан, нүүрс ачиж буулгах зарим компаний удирдлагуудын гэр орон нэгжлэг хийсэн байж болзошгүй

Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газраас Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын гэр, албан тасалгаанд нь нэгжлэг хийж их хэмжээний мөнгө хурааж авсан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас тодруулахад “Бидэнд Эрүүгийн цагдаагийн газар болон бусад хууль хяналтын байгууллагаас албан ёснs мэдээлэл ирүүлээгүй. ГЕГ-ын харьяа Гашуунсухайт  дахь гаалийн газрын ажилтнуудын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийсэн зүйл байхгүй. Харин Гашуунсухайт дахь гаалийн газарт ажиллаж байгаад гурван сарын өмнө ёс зүйн зөрчил гаргаад халагдсан хүн энэ хэрэгт холбогдсон байж болзошгүй. Тэр хүний гэрт нэжлэг хийхээс гадна Хилийн цэргийн албан тушаалтан, нүүрс ачиж буулгах зарим компаний удирдлагуудын гэр орон, ажлын байранд нь үзлэг нэгжлэг хийсэн байж болзошгүй гэсэн албан бус мэдээлэл авлаа. Чухам хэнийхээс нь их хэмжээний мөнгө илэрснийг мэдэхгүй байна’ гэв.

Д.Гэрэлээ