Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний өдөр тохионо. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Иргэд сүм хийддээ ирж биеийн буян ариусал, энэрч хайрласан сэтгэлээр бие биетэйгээ харьцдаг уламжлалтай.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Түүнчлэн энэ жил Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдах тул хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой.