Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өнөөдөр АТГ-ын үүдэнд 10.30 цагт хэвлэлийн хурал зарлажээ. Тэрбээр сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр гарах болсон асуудлуудаар хэвлэлийн хурал хийх аж.
Тодруулбал: Ланд крузeр машиныг сая төгрөгөөр хувьчилсан уу, аймгийн засаг дарга авто осол гаргасан уу, нарансэвстэйн боомтын асуудал, талын мэлтэст хүмүүс алт ухаж байгаа юу зэрэг асуудлаар сэтгүүлчдэд холбогдох мэдээллийг өгөх юм байна.