Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний талаар,
-Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-Тавантолгой түлш ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ,
-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам засахад хөрөнгө гаргах тухай тогтоолын төсөл,
-Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн хэрэгжилт зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа аж.