18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тус тус тооцож төрөөс буюу Улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлдэг.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид хэн хамаардаг вэ?
– 0-18 хүртэлх насны хүүхэд,
– Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн,
– Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),
– Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
– Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,
– Ял эдэлж байгаа иргэд тус тус хамаардаг.