Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээний 2.4.12-т “Амь тэнссэн үеийн яаралтай тусламжийг шаардлагатай хүнд аливаа төлбөргүй, эрүүл мэндийн даатгал шаардахгүйгээр үзүүлэх” гэж заасан байдаг. ЭМДЕГ-тай гэрээтэй 2500 гаруй эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг доорх холбоосоор орж аваарай.
https://emd.gov.mn/pages/4?fbclid=IwAR3pagIZpqd_cdDQkR_qmw1cV0EkmO1TOj9iGqLKN_i8O41oclGLF2F0oq0
Ямар иргэдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг вэ?
18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар тус тус тооцож төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлдэг.