Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 06 дугаар сарын 18-19-нд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 207 орон нутагт 41 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 8 тохиолдол бүртгэгдэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон тохиолдлоос 8 жолооч, бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдийн нөхцөл байдлаас харахад орон нутгийн замд онхолдох осол хэрэг буурахгүй байгаад анхаарах, нийслэлд явган зорчигч мөргүүлэх тохиолдол их байгаад анхаарч хөдөлгөөнд соёлтой болгоомжтой зорчих шаардлагатай байгаан харагдаж байна.