“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойргынхоо иргэдтэй уулзаж эхлээд байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар суманд иргэдтэй хоёр удаагийн уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсжээ. Энэ үеэр Сүхбаатар сумын V багийн иргэн Л.Банзрагч өөрийн бүтээсэн сүлдний загварыг санал болгож, хүлээлгэн өгчээ. Дараагийн сумдын уулзалтуудын тов зарлагдсан байгаа ажээ.