Нэг сая ба түүнээс доош цалинтай иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгож, төр хариуцах хуулийг УИХ батлаад буй. Уг хууль өнгөрсөн 05 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн сарын шимтгэлийн буцаалтыг дараа сарын 25-наас хойш олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн байна.
Энэ дагуу 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.