Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг 2021-2022 оны хичээлийн жилд 14790 төгсөгчийн холбогдох бичиг баримт, ирцийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж, хянаж дуусав.
Нийт 69 сургуулийн бичиг баримтын зөрчилгүй, тэтгэлэг авах шаардлага хангасан 10333 төгсөгчийг системд баталгаажуулж, тэтгэлгийг суралцагчийн хувийн данс руу шилжүүллээ.
Тэтгэлэг дараах төгсөгчдөд олгогдоогүй болно. Үүнд:
– Онол, дадлагын сургалтад 80-аас доош хувийн ирцтэй суралцсан,
– Суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг зөрчилд холбогдож шийтгүүлсэн,
– Хүндэтгэн үзэх шалтгаангүй сургуулиа орхисон,
– Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад давхар суралцаж байсан суралцагч их, дээд сургуульд сурах хүсэлтээ ирүүлсэн,
– Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад дахин суралцаж байгаа суралцагч.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам