Японы ерөнхий сайд асан Шинзо Абэг Нара хотод гадаах цугларалтад үг хэлж байх үед нь цээжин тус газарт нь буудсан талаар NHK агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд асан Ш.Абэгийн биед халдсан этгээдийг саатуулсан, түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.
Шинзо Абэд халдсан этгээд 40 настай эрэгтэй бөгөөд хэрэг үйлдсэн зорилго нь тодорхойгүй байгаа аж.