ХОРХОГ БООДОГ ИДЭЭД АРХИ УУЖ БОЛОХГҮЙ!

Зүгээр санаандгүй зугаа цэнгэл, аялал зугаалга, архидалтаас олон хүүхэд өнчрөн, гэргийнүүд бэлэвсэрч, ид насандаа амьдарч яваа, ихийг хийж бүтээх олон сайхан залуус амиа алдсаар байна.
Нойр булчирхайн үрэвслийг хамгийн энгийнээр ойлгоход хурц хоол, архийг цочир ихээр хэрэглэснээс болж нойр булчирхайн хоол боловсруулах ферментүүд эрс идэвхжиж хяналтгүй болсноос түүний хямрал болж сүүлдээ өөрөө өөрийгөө хайлуулж эхэлдэг болно.
Нойр булчирхайн цочмог хурц үрэвсэл болон үхжлийн тухай.
Нойр булчирхай нь хүний хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг ферментүүдийг ялгаруулж хоол боловсролт болон дотоод шүүрлийн үйл ажилагаанд оролцдог хамгийн чухал эрхтэн юм.
Мөн хүний биеийн халууныг 37 хэмд хүртэл халуун байлгах, дулаан тогтворжуулагч утаагүй түлшний үйлдвэрлэгч гэж болно.
Тэрээр хэвлийн дээд хэсэгт өлгийдүүлэн байрлаж байдаг бөгөөд 12 нугалаа гэдсийг дэрлэн, ходоодны араар, бүсэлхийн нугаламын нэгээс хоёр дахь үений харалдаа байрлаж нурууны шулуун булчингаар хамгаалагдан их биеэ нууж, сүүл хэсгээ дэлүүгээр хучин хөндлөн хэвтэн тансаглан байрлана.
Уртаараа 15-23 см, өргөнөөрөө 2.4-8.6 см, жин нь 80-100 грамм, 500 мянгаас 1 сая 500 мянган ширхэг Лангергансийн аралаас бүтсэн булчирхайлаг эрхтэн 60-70% нь инсулин 16 аминхүчил агуулсан полипепид ялгаруулах чадалтай, захын альфа эсүүд глюкоген, ветта эсүүд сомастатин ялгаруулдаг.
Энэ байрлал нь өөрөө элдэв гэмтэл осолд өртөхгүй, хүний биеийн бүхий л үйл ажиллагааг хянаж байдаг онцлогтой. Өөрөөсөө фермент, дааврыг ялгаруулж бүхий л эрхтэний үйл ажиллагааг өөрийн эцсийн бүтээгдэхүүнээр тэжээж байдаг.
Инсулин ялгаруулж, өнчин тархинаас ялгарах, самототропный даавартай хамтран булчин, өөхөн эс эдүүдийн үйл ажиллагаанд шууд оролцож, эсийн РНХ рибонуклейн хүчлийг бүрдүүлж өгдөг.
Ингэснээр хүний биеийн бүх хөдөлгөөнийг зохицуулах энергийн эх үүсвэр болж, булчин шөрмөс, мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулдаг.
Инсулин дутагдахад булчингийн үйл ажиллагаа алдагдаж, “Чихрийн шижин” болж, цусанд сахар ихсэж, зүрхний булчинд шигдээс үүснэ.
Нойр булчирхайнаас ялгарах ферментүүд хоол боловсруулах эрхтэнүүдийг удирдаж, хоол боловсруулалтанд идэвхтэй оролцож, гаднаас орж ирсэн хоолны бүтээгдэхүүнийг задалж урвалд оруулж, энземийн хүчтэй урвалжилт явуулсанаар эцсийн бүтээгдэхүүн болох гликоген, аминхүчил, аминдэмүүдийг цусанд оруулж элгэнд бэлэглэхээс гадна өөрийн бүтээгдэхүүний үлдэгдэл язмаг хэсгээр утаагүй химийн түлш бэлтгэн бүдүүн гэдсэнд явуулж хүний бие доторх эрхтнүүдийг дулааныг тогтвортой байдлыг хадгалж байдаг.
Инсулинаас үл хамаарах бөөрний болон өнчин тархины гаралтай үүсэх сахарын биш шижин буюу “несахарный диабет” бол нойр булчирхайтай хамааралгүй өвчин юм.
Архи их хэмжээгээр уух, тос ихтэй хурц хоол ихээр идэж, давхар архи уух, удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт их идэх нь нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан болдог.
Шинжилгээгээр шээсэнд чихэр байна гэдэг нь нойр булчирхайн үйл ажиллагаанд алдагдал гарчээ гэсэн үг юм.
Нойрбулчирхайн цочмог үрэвслийг ходоодны шархлаа цоорох, цөсний цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл, хурц хоолны хордлого болон мухар олгойн цочмог үрэвслээс ялган оношлох шаардлагатай.
Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед илрэх шинж тэмдгүүд:
– Бөөлжих
– Өтгөн, хий гарахгүй.
-Улмаар гэдэсний түгжрэлийн шинж тэмдэг үзэгдэнэ.
– Мөр бүсэлхийн орчим өвдөнө. Мөн зүүн сүвээгээр таширч өвдөнө.
– Судасны лугшилт, биеийн халуун хоёрын хооронд зөрүү гарна.
– Хэвлий орчим дүүрэнгэ байна. Түүнчлэн хүйсний дээхэн талд илүү дүүрэнгэтэй байна.
– Хумсны суурийн зайн өнгө хөхөвтөр болно.
-Маш хүчтэй хутгаар шааж байгаа мэт өвдөлт өгдөг. (кинжальный боль)
Нойр булчирхайн цочмог үрэвслийг мэс заслын болон ба консерватив эмийн эмчилгээ гэсэн 2 аргаар эмчилдэг.
Нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчтөний нас болон нойр булчирхайн гэмтсэн байдлаас хамаарна.
Настай хүнд уг өвчин их хүнд хэлбэртэй тохиолдоно.
Хэрвээ өвчтөний биеийн байдал сайжрахгүй улам дордох, судасны лугшилтын тоо олшрон хэл хуурайших, хэвлийн хана нийтдээ өвчлөх цус, шээсэнд өөрчлөлт их нэмэгдэн хордлогын улмаас биеийн байдал улам хүндэрвэл мэс заслын эмчилгээг зайлшгүй хийх хэрэгтэй.
ЭМГЭГ ЖАМ
Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог аж. Нойр булчирхай гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай.
Гадаад шүүрэл нь уураг, нүүрс ус, өөх тосыг задална. Бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос маань моно сахар, амин хүчил болтлоо задарч энгийн хэлбэрт шилжихээр нарийн гэдэсний ханаар цус руу шингэж шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.
Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм.
Хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагддаг ба архаг үрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог аж.
Нойр булчирхайн ацинар эсүүдээс ялгарах идэвхтэй ферментүүд чөлөөлөгдөж хэмжээ нэмэгдэн гадаад шүүрэл эрс нэмэгдэнэ, дээд гэдэсний даралт ихсэн, Оддийн хуниас агшина, нойр булчирхайн цоргын доторхи даралт ихэснэ. Шүүрлийн шингэний хэмжээ багасч нойр булчирхайн шүүс өтгөрнө. Түүнд агуулагдах уургийн бодисууд бөөгнөрч цоргыг бөглөнө. Цөсний өвчний үед цөс нойр булчирхайн цоргоруу буцаж хаягдана. Үүний үр дүнд эсгэгүүд (фермент) идэвхжин өөрийн эдийг боловсруулна. Нойр булчирхайн цоргын доторхи даралт ихэссэнээс ациноцитын суурийн мембраныг гэмтээж, улмаар булчирхай өөрийн эд эсийг хайлуулж үхжилд хүргэнэ. Нойр булчирхайн шүүс орчны эд эс рүү нэвчин хавагналт үүсгэнэ. Хавагналт нь ацинар эсүүдээ дарж цусан хангамжыг нь муутгана. Нойр булчирхайн гадаад шүүрэл алдагдахад дотоод шүүрэлдээ мөн нөлөөлнө.
Ихэнх нойр булчирхайн ферментүүд нарийн гэдсэнд очсон тохиолдолд энтиропептидазагаар идэвхждэг. Нойр булчирхайн ациноцит эсийн ферментийн зимоген бүсээс ялгарах, профермент болох трипсиногены идэвхжэл нь нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан болж өгнө. Учир нь трипсин нь бусад липолизын фермент болох фосфопипаза А, липаза, эластаза зэрэг ферментүүдийг идэвхжүүлдэг. Нойр булчирхайн липаза нь булчирхайн эрүүл эсийг гэмтээдэггүй. Харин фосфолипаза А нь эсийн мембраныг гэмтээж липаза түүн рүү нэвтрэн орох нөхцөл бүрдүүлдэг. Эдийн липазууд чөлөөлөгдөж улмаар липидын задралыг нэмэгдүүлэн ( эсийн мембраны липид) эдийн задралыг улам идэвхжүүлнэ. Эдгээр ферментийн идэвхжэл нь нойр булчирхайн эд эсийг өөрөө гэмтээх эмгэг жамын гол хүчин зүйл болно. Үрэвслийн ид голомтонд түүний эдийн үхжилт хямралд гранулоцитын эластаза фермент маш нөлөөтэй оролцдог байна. Энэ бүхний дүнд өөхөн үхжлийн голомт үүснэ. (жировой панкреонекроз) Хэсэг газрын үрэвслийн дүнд үхжсэн голомтыг тойроод эрүүл эдээс зааглах бүслүүр үүсдэг. Хэрвээ эмгэг процесс үүгээр хязгаарлагдвал өөхөн үхжлийн голомт хэлбэржинэ.
Цаашид липазагаар гэмтсэн панкреоцит эсүүдэд чөлөөт өөхний хүчил хуримтлагдаж эхэлбэл рН 3,5-4,5 болж эсийн дотор трипсиногенээс трипсин ихээр үүснэ. Трипсин нь лизосомын фермент болон протеиназыг идэвхжүүлж панкреоцит эсийн үхжил задралыг нөхцөлдүүлж эхэлнэ. Эластаза нь булчирхайн хэлтэнцэр хоорондын холбогч эдэн ханыг эвдэж судасны хануудыг гэмтээж эхэлнэ. Энэ бүхэн нойр булчирхайн ферментийн аутолиз болох өөрөө өөрийгөө боловсруулж үхжүүлж эхлэх үндсэн шалтгаан болно. Хэрвээ ациноцит эсэд трипсин идэвхжвэл эсийн антитрипсин түүнийг идэвхгүйжүүлдэг. Уг хамгаалах механизм нь трипсины идэвхжлийг хянаж чадахгүйд хүрнэ. Улмаар нойр булчирхай өөрөө өөрийгөө гэмтээх нөхцөл улам идэвхжинэ.
Эцсийн дүндээ нойр булчирхайн цочмог үрэвслийн үндсэн механизм бол нойр булчирхайн ферментүүдийн цагаасаа өмнө идэвхжих процессоор тайлбарлагдана.
Трипсины нөлөөгөөр нойр булчирхайн бүх зимогены ферментүүд идэвхжиж ( эластаза, карбоксипептидаза, химотрипсин, фосфолипаза, колипаза), калликрейн-кинины систем идэвхжиж, цусны бүлэгнэлт болон фибринолиз өөрчлөгдөж, ерөнхий болон хэсэг газррын биохимийн эмгэг өөрчлөлт хямралууд явагдана.
Булчирхайд өөрт нь үүссэн хэсэг газрын эмгэг процессос гадна ерөнхий хордлого улам гүнзгийрч элэг, бөөр, уушиг, зүрхний гэмтэлд хүргэнэ. Улмаар олон эрхтний дутмагшил үүсгэж амь насаа алдахад хүргэдэг хамгийн аюултай өвчин юм.