Хөтөлийн “Цемент шохой’ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын тушаалаар өнгөрсөн даваа гаригаас эхлэн цементийг задгайгаар худалдахыг зогсоожээ. Тус үйлдвэр төлөвлөгөөт их засвар хийхтэй холбогдуулан задгай цементийн борлуулалтыг ирэх 09 дүгээр сарын 01 хүртэл зогсоосон байна.
Харин ууттай цементийн борлуулалт хэвийн үргэлжлэх аж. Улаанбаатар хотын 44 барилгын материалын зах, Толгойт, Амгалангийн гэрээт борлуулагчид 1 шуудай цементийг 15 000 төгрөгөөр худалдаалж байна.
Мөн Дархан, Сэлэнгэ аймгуудад гэрээт борлуулагчтай болж жижиглэн хэрэглэгчдэдээ 1 уут цементийг 14000 төгрөгөөр хүргэж байгаа бөгөөд Эрдэнэт, Зүүнхараад гэрээт цэгтэй болохоор ажиллаж байгаа аж.