Долоо хоногийн өрнийн зурхай

Энэ долоо хоногт та азтай байх болно. Таны санхүүгийн асуудлууд шийдвэрлэгдэж,  гэр бүлийн маргаан ангижрах төлөвтэй байна. Ажил мэргэжлийн талбар, хувийн амьдрал дээрээ шийдэмгий зантай байх хэрэгтэй. Ингэснээр та алдаа гаргахгүй.Хүмүүс таныг санхүүгийн тал дээр бэрхшээлтэй гэж харах боловч та бусдаас илүү мөнгө хуримтлуулж чадахаа мэднэ.

Үхэр

Энэ долоо хоногт та маш завгүй байх төлөвтэй байна. Ажил мэргэжлийн талбар дээр хүнд шийдвэр гаргах хэрэгтэй болно. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Учир нь та бүх асуудлыг шийдвэрлэж чадна. Та маш их азтай байна. Гэр бүлийнхэн тань танд тусална .Ганц бие үхрийнхний хувьд өөрийнхөө заяаны ханьтай учрах магадлалтай. Энэ долоо хоногийг аз жаргалтайгаар өнгөрүүлээрэй.

Ихэр

Өнгөрсөн долоо хоногийн хэцүү цаг мөч бүхэн таны ард хоцорсон. Энэ долоо хоногт та аз жаргалтай байх болно. Өөртөө цаг гаргах хэрэгтэй.Бизнесийн талбарт та ашиг хонжоогоо маш сайн олох болно. Ажлын талбар дээр мөн тушаал ахих магадлалтай. Тиймээс ямар нэгэн хандив өргөхөд зүгээр.

Мэлхий

Энэ долоо хоног тийм ч таатай байхгүй. Таны ажлууд зогсож, бизнесийн орлого чинь хаагдана. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Ахмад настны үгээр та зөв шийдлийг олж чадах болно. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь энэ долоо хоног маш хүнд хэцүү үеүдээр дүүрэн байна.

Арслан

Энэ долоо хоногт од эрхэс таныг ивээж байна. Бие чинь муу байсан бол эдгэрэх болно. Ажил болон амьдрал дээр азтай байна.Хэрвээ хостой бол таны хань ижил таныг улам их ойлгох болно. Хэрвээ ганц бие бол заяаны ханьтайгаа учирна. Ямарваа нэгэн шийдэл гаргахдаа ухаалаг хандсанаар та амжилттай байна .

Охин

Хэрвээ бие тань муу байвал өөртөө цаг зав гаргаарай. Учир нь та хэтэрхий их ажилласнаасаа болж ядрах төлөвтэй байна. Маш сайн амралт авч чадсанаар ажил болон хувийн амьдралаа тэгшитгэж чадна. Ингэснээр таны санхүүгийн орлого дээшилнэ. Ямарваа нэгэн саад бэрхшээлийг амархан даван туулах ба өөрийнхөө ухаалаг зан чанарт найдах хэрэгтэй.

Жинлүүр

Энэ долоо хоногт өөрийн ажил мэргэжил, карьерын замналдаа анхаарлаа төвлөрүүл. Та шинэ зүйлийг хүсэж магадгүй.Хэтэрхий их зугаацаагүй, өөрийнхөө мэдлэгийг дээшлүүлээрэй, ном сайн уншиж, агаарт зай алх. Ингэснээр та алдаа гаргахгүй байж чадна. Сөрөг хүмүүсээр хүрээлэгдсэн бол өөрийн хүрээллээ дахин шинэчлэх гэж оролдох хэрэгтэй.

Хилэнц

Энэ долоо хоногт танд нэлээд амаргүй байх төлөвтэй байна. Учир нь та хэт их стресстэж, ядрах шинжтэй.Ямарваа нэгэн зүйлд шийдвэр гаргахдаа ухаалаг хандахыг хичээ. Ахмад настны зөвлөгөөг сонс. Учир нь та алдаа гаргаж магадгүй. Энэ долоо хоногийн хүнд хэцүү цаг мөчийг туулсан цагт амьдрал тань тун удахгүй сайжрах болно.

Нум

Энэ долоо хоногт хэт их ажиллах хэрэггүй. Хичээл зүтгэлийг тань үнэлэх хүмүүстэй хамт бай.Гэхдээ бусдад туслахаа бүү мартуузай. Таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байна, тэдэнд зөвлөгөө өгч дэмж.Ажлын талбар дээр хэл амтай байх боломжтой. Гэхдээ зөв шийдвэр гаргаж, бусдад тусалснаар та аюулгүй.

Матар

Хань ижил, үр хүүхдийнхээ хамт аз жаргалтай мөч болгоноо тэмдэглээрэй. Энэ долоо хоногт танд маш сайхан зүйлс  ихээр тохиолдох болно. Та азтай байна. Хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Бусдын сөрөг үгсийг тоолгүй, өөртөө анхаарлаа хандуул. Танд эерэг энерги хэрэгтэй.

Хумх

Дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Удаан уулзаагүй хүмүүстэйгээ найрамдаж,нөхөрлө. Үргэлж таны хүссэн зүйлс биеллээ олно гэж байхгүй. Заримдаа амьдралд сөрөг үр дагавруудыг давах хэрэгтэй. Таны төлөө зөв шийдэл, шийдвэр гаргаж чаддаг хүмүүстэй хамт бай. Таныг эерэг зүйлд хөтлөх, хүмүүстэй хамтдаа цагийг өнгөрөө.

Загас

 

 

Хонь

Бусдад хийсэн зүйлээсээ болж та энэ долоо хоногт нэлээн стресстэх төлөвтэй байна. Бүх зүйл таны хүслээр болохгүй.Аливаа зүйлд хэтэрхий яарах хэрэггүй. Мөн муу зүйлд татагдах шаардлагагүй. Учир нь та алдаа гаргах магадлалтай байна. Хэрүүл уруул, атаа жөтөөнөөс хол бай. Үргэлж эерэг зүйлийг дага.