ЭМЯ-ны шийдвэрээр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлж байна. Харьяа дүүрэг харгалзахгүйгээр вакцинжуулалтын цэгт дархлаажуулалт хийнэ.
Монгол Улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байна . Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн талаар өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан мэдээллэсэн билээ.
Түүнчлэн халдварын тохиолдол сүүлийн саруудад нэмэгдэж буй учир хүүхдүүдэд вакцин хийх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.