Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 320 өрх айл төвлөрсөн цэвэр, бохирын шугамд холбогдох боломж бүрдсэн байна.
Даланзадгад сумын 1, 2, 4, 5, 6, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Нутгийн Хишиг хөтөлбөрийн хүрээнд бохир ус зайлуулах 4.1 км шугам, цэвэр усны 1.2 км шугамыг улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авчээ.
Шугамын ажлыг орон нутгийн төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хос Бор Морь ХХК гүйцэтгэжээ. Энэхүү шугам сүлжээ ашиглалтад орсноор бохирын шугамд 248 өрх, төвлөрсөн усанд хангамжид 72 өрх холбогдох боломж бүрджээ.