Хятадад нэгэн этгээд хүүхдийн цэцэрлэг рүү халдаж, гурван хүний амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ хэрэг Жянси мужийн Пинду хотод гарсан байна.
GT сонины мэдээлснээр, Пинду хотын хүүхдийн цэцэрлэгт үл таних эр орж ирэн, гурван хүнийг хөнөөж, зургаан хүн шархдуулжээ. Энэ халдлагад хүүхдүүд өртсөн эсэх талаар цагдаагийн газраас мэдээлээгүй байна.
Хэргийг үйлдсэн этгээд нь 48 нь настай Лю Сяохуэй байсан бөгөөд тэрбээр хэргийн газраас зугтжээ. Улмаар мужийн цагдаагийн газар түүнийг эрэн сурвалжилж, Люгийн байгаа газрыг мэдээлсэн хүнд 15 мянган долларын шан өгнө гэж амалжээ.