Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу тус захиргаанаас ажлын хэсэг гарч Булган, Сэлэнгэ аймагт Туул голын усыг ашигладаг 25 алтны уурхайнуудын гэрээний биелэлтэд хяналт тавьсан байна.
Тус уурхайнуудад хийсэн хяналт шалгалтаар 11 нь зөрчил илэрчээ.
Дээрх 25 алны уурхайн нэг болох Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын их тохойрол” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК нь зөвшөөрөлгүйгээр гадаргын усаар алт угааж улмаар Туул голд шууд нийлүүлж байсан зөрчил илэрсэн байна.
Уг уснаас бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022.07.26-ны өдрийн 20 цагт зогсоож шийдвэрлэжээ.