Ховд аймгийн Дарви суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Ховд аймгийн Нарны нуруу гэдэг газар наймдугаар сарын 8-ны өдрийн 14:06 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт мэдээллэжээ. Тус мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дарви сумын Засаг дарга, Мөрөн багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээллэсэн байна.