Энэ сарын 05-ны өдөр Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1,6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин илэрчээ. Дээрх хэргийг Цагдаагийн байгуулагаас илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн 01-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлсэн хэрэг бүртгэгдсэн байна.