Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 227 тохиолдол батлагдлаа. Үүний 118 нь Улаанбаатарт, 109 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 973 272 боллоо.
Нийт батлагдсан тохиолдлын 535 210 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт халдвараар өвчидсөн 1297 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Халдвар бүртгэгдсэн аймгууд:
Архангай аймагт- 6
Дархан-Уул аймагт- 3
Дорноговь аймагт- 19
Дорнод аймагт- 7
Өмнөговь аймагт- 60
Сүхбаатар аймагт- 2
Төв аймагт- 8
Ховд аймагт- 2 халдварын тохиолдол тус тус бүртгэгджээ.