Тусгай зөвшөөрлийг цуцалсан 13 их, дээд сургуулийн нэрсийг нь зарлав

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан БШУЯ-аас боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийн ажлыг эрчимтэй явуулж буй. Энэ ажлын хүрээнд Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан дараах шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал Л.Энх-Амгалан сайд сургалт, үйл ажиллагаа хангалтгүй үзсэн боловсролын салбарын 21 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Үүнд:

  1. Газарчин дээд сургууль
  2. Зүүн хүрээ коллеж
  3. Маргад дээд сургууль
  4. Монголын менежмент, технологийн дээд сургууль
  5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
  6. Номэра дээд сургууль
  7. Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургуул
  8. Түшээ дээд сургууль
  9. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
  10. Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууот
  11. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  12. Эрхүүгийн зам харилцааны Улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль тус тус нэрлэгдсэн юм.

Мөн тэрбээр ” Тухайн сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг их, дээд сургуулиуд байна. Улмаар төгсөгчид ажилгүй болдог нийтлэг асуудал гарч байна” гэдгийг шийдвэр танилцуулах үеэрээ онцолсон юм.