Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан.
Бүртгэлд нийт 111.595 хүүхэд хамрагдсан бөгөөд хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж дууссан талаар БШУ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн таны хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг таны утсанд мессежээр илгээх болно. Хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулж, таны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт баталгаажна’ гэж мэдэгдлээ