Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал яг одоо хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлцэж эхэлжээ. Тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Ерөнхий сайдын, ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Э.Болормааг Засаг даргаар томилох эсэхийг хэлэлцэж шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлэх ёстой юм.
Гэвч хуралдааны үеэр иргэдийн хурлын төлөөлөгч н.Ганбат аймгийн Засаг даргад тус аймгийн орлогчоор ажиллаж байсан н.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлж, МАН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авсанаар хуралдаан түр завсарлав.
Сануулахад: Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцэж Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг нэр дэвшүүлэн, 100 хувийн саналаар дэмжиж Ховд аймгийн ИТХ-д хүргүүлсэн юм.