УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /20222.08.30/ үргэжилнэ. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын шинэ сайд нар тангараг өргөх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар давхар дээлтэй байхаар болж, УИХ-ын 10 гишүүн сайдаар томилогдож буй. Тодруулбал, Шинэ Засгийн газарт шинээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ, Боомтын асуудал хариуцсан сайдаарм ЗГХЭГ-ын дэд дарга Ганбатыг, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Д.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар томилогдож буй. Тиймээс хуулийн дагуу тэд УИХ-д тангараг өргөснөөр ажилдаа орох юм.