Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээр болсноо энэ оны эхээр зарласан билээ. Түүний анхны тулааны тов гарлаа. Тэрбээр 09 дүгээр сарын 10-ны өдөр Peak Fighting холбооны 52 кг-ын жинд Amateur аваргын бүсний төлөө Амбер Тэррельтэй тулалдах юм байна.
М.Уранцэцэгийн өрсөлдөгч Амбер Тэррель 25 настай бөгөөд FURY тулааны аварга шалгаруулах тэмцээний аварга юм байна.