Долоо хоногийн өрнийн зурхай 2022.IX.05-IX.11

Хонь

Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй байх нь танд сайнаар нөлөөлнө. Хэт их юм бүү бод, өөрийнхөө өвөрмөц байдалд итгэ. Өмнөх хөрөнгө оруулалт тань үр ашгаа өгч, санхүүгийн бэрхшээлийг даван туулахад тус болно. Зарим нэг гэнэтийн ажил үүрэг гарч ирснээр цагийн хуваарьт өөрчлөлт орж, ажил цалгардаж магадгүй. Гэхдээ энэ нь алс хэтдээ танд тустай үйл тул санаа зовох хэрэггүй. Өөрийгөө бүрэн дайчлаарай. Гэр бүлийн амьдрал эрээн бараантай байна. Тодорхой асуудал дээр гэр бүлийнхэнтэйгээ санал зөрөлдөж, та бухимдаж магадгүй. Гэхдээ ингэлээ гээд хайртай хүмүүстэйгээ харилцаа муудчихгүй учир санаа зоволтгүй.

Үхэр

Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээрийг шалгаж, удирдах чадварыг тань сорих нь. Гэр бүлийн хүний эрүүл мэндийн асуудлаас болж зорилго тань замхарч магадгүй. Юм бүхнийг амжуулах гэсээр өөрийгөө хэд хэд хувилмаар санагдаж мэдэх юм. Зан ааш тань тогтворгүйтэж, хувийн амьдрал болон ажилд тань сөргөөр нөлөөлж магадгүй. Ерөнхийдөө энэ долоо хоногт асар их хүчин чармайлт гаргах боловч амжилт бүтээл тийм ч арвин биш байна. Хэрвээ та ганц бие бол шинэ харилцаа эхлүүлж магадгүй. Гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутнууд одоо л шаргуу хичээллэж, хөдөлмөрлөх цаг. Уур хилэнгээ хянахыг зөвлөж байна.

Ихэр

Энэ долоо хоногт та зарим нэг таатай өөрчлөлт, зохицуулалтыг хийх нь. Зарим ихрүүдэд ажлын санал ирж магадгүй. Эсвэл урт хугацаандаа ажлын байраа баталгаажуулах шинэ төслүүд орж ирэх магадлалтай. Бизнес эрхлэгчид гэрээгээ сунгаж, шинэ гэрээнд гарын үсэг зурна. Үндсэндээ ажил төрлийн тал дээр амжилттай долоо хоног байна. Үнэт эдлэл юм уу үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулбал хожим нь ихээхэн ашиг авчрана. Гэрлээгүй хүмүүс хуримаа хийх магадлалтай. Гэрлэсэн хосуудын хувьд шинэ хүнтэй болж магадгүй. Аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр амьдрал тань өнгөтэй өөдтэй байна. Хэрүүл маргаанаас хол байхыг зөвлөж байна. Эс бол түншүүдтэйгээ харилцах харилцаанд таагүй нөхцөл байдал үүснэ.

Мэлхий

Энэ долоо хоногт зөвхөн нэн чухал ажилдаа л анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ нөөхийг зөвлөж байна. Аливаад яаран дүгнэлт гаргах хэрэггүй. Аз жаргалтай өөдрөг байхын тулд найз нөхөдтэйгөө уулзаж учир. Хөрөнгө оруулалт амжилттай болж, санхүүгийн байдал сайжирна. Бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүн гаргах талаар бодоод үзэхэд гэмгүй. Түншлэлийн бизнес амжилттай болно. Оюутнууд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд нэмэлт хүчин чармалт багагүй гаргах шаардлагатай. Аав ээжийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай.

Арслан

Энэ долоо хоногт санхүүгийн байдал сайн байна. Зардал тань өсөх хэдий ч та санхүүгийн амьдралаа тэнцвэртэй байлгаж чадна. Карьераа ахиулах сайхан боломж гарна. Алдалгүй атгаад авах боломж. Удаан хүлээсний эцэст гадаадад гарч амьдрах боломжтой болно. Хайр дурлалдаа хэт их анхаарал хандуулаад чухал ажил, хичээлээсээ сатаараад байгаа юм биш биз, анхаараарай. Ажил мэргэжилдээ амжилт гаргахын хэрээр хайртай хүнтэйгээ харилцаа тань сайжирна. Гэрт тань ямар нэгэн баярт үйл явдал тохиолдож, бүгдээрээ аз жаргалтай эв найртай байна. Бага зэрэг эрүүл мэндийн асуудал гарч магадгүй. Гадаадад аялах гэж байгаа бол төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаарай.

Охин

Энэ долоо хоногт өдөр бүрийг бүрэн дүүрэн ашиглаж, тогтмол цагийн хуваарь баримтлахыг зөвлөж байна. Хувь хувьсгалын алинд нь ч тэр. Ажил дээрх хүсээгүй өөрчлөлтүүд таны карьер ахих боломжид сөргөөр нөлөөлж магадгүй. Санхүүгийн байдал бага зэрэг тогтворгүйтнэ. Гэсэн хэдий ч та хуримтлалынхаа ачаар нөхцөл байдлыг зовлонгүй зохицуулж дөнгөнө. Зарим тань бизнес эсвэл эрдэм шинжилгээний хурал цуглаанд оролцохоор гадаадыг зорьж магадгүй. Бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийж магадгүй. Гэр бүлийн зарим асуудлаас болж амьдралын хэмнэл алдагдана. Гэхдээ гэр бүлийн хүн тань гэр орондоо тустай, өөдрөг хүн юм.

Жинлүүр

Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирна. Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа газарт хөрөнгө оруулбал ашигтай. Эсвэл ямар ч төрлийн хуримтлал үүсгэсэн хожим нь ашиг өгөөжөө өгөх болно. Зарим жинлүүр энэ долоо хоногт шинэ машин худалдаж авч магадгүй. Аливаа зүйлд хэт их эргэлзэж тээнэгэлздэг зан тань заримдаа танд саад болдог. Гэхдээ энэ удаад яаран шийдвэр гаргахаас зайлсхий. Үйлдэл хийхээсээ өмнө долоо хэмжиж нэг огтлохыг зөвлөж байна. Оюутнууд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд оюун санаандаа салхи оруулж, бүтээлч сэргэг бай. Хоол ундаа зөв тохируулж чадвал эрүүл мэндийн байдал сайн байна.

Хилэнц

Энэ долоо хоногт та санхүүгийн бэрхшээлтэй тулгарах магадлалтай. Санхүүгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд худалдан авалт хийхдээ тогтоосон төсвөө баримтлахыг зөвлөж байна. Ажил дээр зарим нэг саад бэрхшээл тулгарна. Гэхдээ ахмад хүмүүсийн зөвлөгөөг сонсож, дэмжлэгийг нь авснаар ахиц дэвшил гаргаж чадна. Тэдэнтэй санаа зоволгүй ярилцаж, шаардлагатай бол тусламж авахаас бүү цааргал. Ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахдаа няхуур бай. Хэт их сэтгэл хөдлөлөөр аливаад хандаад хэрэггүй. Сүүлийн хэдэн долоо хоногт та ажил ихтэй амсхийх завгүй байсан бололтой. Тиймээс энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Бусадтай хаа хамаагүй нууцаа хуваалцахаас сэрэмжил.

Нум

Энэ долоо хоногт таны эр зориг, өөртөө итгэх итгэл тань дүүрэн байна. Тиймээс ямар ч шийдвэр гаргаж, ямар ч чухал сонголт хийсэн алдахгүй л болов уу. Санаанд оромгүй эх үүсвэрээс мөнгө орж ирж, санхүүгийн байдал сайжирна. Таны амьдрал ч илүү тав тухтай болно. Ажил дээр үл ойлголцол гарч, ур чадвараа бүрэн харуулж чадахгүй байж магадгүй. Үр дүнд нь карьер ахих явц удааширна. Бодож байснаасаа илүү их мөнгө зарцуулах шаардлага гарч магадгүй. Ах дүү нартайгаа цагийг зугаатай өнгөрөөж, гэр бүлийн уур амьсгал таатай байна. Оюутнууд азтай одтой байна. Тэд хичээл сургуульдаа анхаарлаа төвлөрүүлж, бэрхшээлийг даван туулахад бэлэн байна.

Матар

Таны эргэн тойронд байгаа хүн бүхэн санаа зовнилыг чинь хуваалцаж чадахгүй шүү дээ. Хүнээс хэт их зүйл хүлээх хэрэггүй. Урам хугарч, сэтгэл гонсойхоос цаашгүй. Гэхдээ танд урам зориг өгөх таны төлөө хүмүүс бишгүйдээ олон бий. Зээл хөөцөлдөж байсан бол энэ долоо хоногт бүтэх магадлалтай байна. Бизнес эрхлэгчид компаниа өргөжүүлэх талаар бодно. Энэ бол зах зээлд өөрийн гэсэн брэндээ бий болгох сайхан боломж. Өрсөлдөөнт шалгалтад бэлдэж буй хүмүүс өөртөө итгэлгүй, сул байна. Илүү их хүчин чармайлт гаргах ёстой, шөнө орой болтол суух ёстой гэж өөрийгөө бүү шах. Завгүй ажлаас түр завсарлага авч, өөрийгөө тайвшруулахыг зөвлөж байна.

Хумх

Өнгөрсөн өдрүүдэд тун завгүй байсан бол одоо л амсхийх цаг гарах нь. Өөртөө цаг зарцуулж, хүсэл сонирхолтой зүйлээ хийгээрэй. Хэрэв та ажил дээрээ санамсаргүй алдаа гаргавал өөрийгөө зэмлэхээс илүүтэй байдлыг хүлээн зөвшөөрөхийг зөвлөж байна. Гагцхүү алдаанаасаа суралцах нь л чухал. Эцэг эхийнхээ дэмжлэгтэйгээр аливаа асуудлаа шийдвэрлэж чадна. Ажил дээр гарсан өөрчлөлт гэр бүлд тань нөлөөлж магадгүй. Гэр бүлийн хүнтэйгээ тааруухан харилцаатай байгаа бол байдлыг засаж залруулахын тулд танаас чамгүй хичээл зүтгэл гарах нь. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөж байна.

Загас

Энэ долоо хоногт та бие махбодийн хувьд ч тэр сэтгэл санааны хувьд ч тэр хүчтэй байх нь. Бага сага асуудлаас болж сэтгэлийн хямралд орохгүйг хичээгээрэй. Амьдралдаа сахилга батыг хэрэгжүүл. Төрийн албанд ажилладаг хүмүүс өөр газар шилжиж ажиллаж магадгүй. Заримд тань ажлын байран дээрээ өөрийгөө батлан харуулах шаардлага гарч магадгүй. Энэ нь танд жаахан хэцүү санагдаж мэдэх ч хэт их стресстэх шаардлагагүй. Сургуулиа төгсөөд ажил хайж байгаа хүмүүс тохиромжтой ажилдаа орно. Судалгааны ажил хийдэг хүмүүс гадаадад гарч ажиллаж, карьераа ахиулах боломж гарч ирнэ. Гэр бүлийн асуудал санаа зовоож магадгүй.