Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг сурган хүмүүжүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар Боловсролын сайд цахим хуудастаа бичжээ. Иймд тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг Оросын тал, удирдах зөвлөлд хүргүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа “Сурган хүмүүжүүлэгч хүн хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд яриа өгч байхдаа ёс зүйгүй, бүдүүлэг, дээрэнгүй байж болохгүй. Сайн менежертэй байж болно. Хууль хяналтынхны сайн хамгаалалттай байж болно. Одоо болно. Энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг Оросын тал, удирдах зөвлөлд хүргэнэ” гэжээ.
Сануулахад: Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзон өөрийнх нь ёсзүйгүй үйлдэл болон албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлэл бэтгэж хүргэсэн сэтгүүлчийн талаар мэдээлэл өгөхдөө тухайн сэтгүүлчийн ар гэр, эцэг эхийнх нь талаар зүй бус үг хэллэг хэрэглэсэн байдаг.
Түүнийг 10 сард тэтгэвэрт нь гаргана хэмээн мэдэгдээд байсан Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээрх мэдээллийн дараа чөлөөлөх асуудлыг Оросын тал болон УЗ-д нь хүргүүлнэ гэдгээ мэдэгджээ