Баянзүрх дүүргийн Прокурорын газраас иргэн О.Отгонтөгс, Ц.Норжинжав, У.Мөнхбаярт Зөрчлийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэн танхайрсан гэж үзэв. Улмаар дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус бүрийг нь 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулав.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар