Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.30 цагт эхлэхээр товлосон ч шүүх хурлыг хойшлуулжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн үзэж шүүхэд хандсан юм.
И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр 11 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж.
Өмнө товлогдсон шүүх хуралдаан хойшлогдсон бөгөөд И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэнн шийдвэрийг хэвээр үлдээсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байв.