“Монголын Үндэсний Фронт” хөдөлгөөний тэргүүн Бэлтгэл хошууч, генерал Б.Баярмагнайг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж удирдаж байгаа юм биш биз.
Учир нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад төрийн өндөр албан тушаалтнууд түүний зургийг өрөөнийхөө голд залж тахин шүтэж нэлээд шүүмжлэл дагуулсан.
Тэдгээр дарга нарын нэг нь “Монголын Үндэсний Фронт” хөдөлгөөний тэргүүн, Бэтгэл хурандаа хошууч, генерал Б.Баярмагнай гэдгийг дээрх зурагнаас харж болно.
Тэрээр 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос бригадын генерал цол хүртэж байсан юм.
Одоо тэрээр “Монголын Үндэсний Фронт” хөдөлгөөнийг байгуулан “Эх орон чинь дуудаж байна” жагсаал зохион байгуулж буй бөгөөд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах шаардлагыг эрх баригчидад хүргүүлээд байна.
Ямартаа ч “Монголын Үндэсний Фронт” хөдөлгөөний тэргүүн Бэлтгэл хошууч, генерал Б.Баярмагнайгийн ард санхүүжүүлэгч бий эсэхийг цаг хугацаа харуулах бололтой.