УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Аймгийн Хурц Арслан аав Жаргалтулгын нэрэмжит Үндэсний бөхийн аймгийн өсвөрийн Аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол түмний уламжлалт Үндэсний бөхөөр хичээллэж буй сурагч хүүхдүүдээ дэмжих зорилгоор уг тэмцээнийг тасралтгүй 10 гаруй жил зохион байгуулж буй аж.
2022 оны Өсвөр үеийн Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 3 насны ангилалд 60-аад сурагчид Мандал сумын Хэрх тосгоныг зорин ирж амжилттай оролцсон байна.
16 насны ангилалд:
1-р байрт Э.Тэмүүжин /Орхон сум, БТСГазар/
2-р байрт М.Даваа-Эрдэнэ /Сайхан сум/
3-р байрт Б.Эрдэнэбаяр /Мандал 5-р сургууль/
4-р байрт П.Мөнх-Эрдэнэ /Сүхбаатар сум/
17 насны ангилалд:
1-р байрт Г.Магсар /Хан Хушаат дэвжээ/
2-р байрт Б.Батзориг /Хан Хушаат дэвжээ/
3-р байрт Д.Оргил /Хан Хушаат дэвжээ/
4-р байрт Б.Батмэнд /Их Мандалын хүчтэн дэвжээ/
18 насны ангилалд:
1-р байрт Г.Төгсжаргал /Баянгол сум/
2-р байрт Ж.Гансүрэн /Хан Хушаат дэвжээ/
3-р байрт Б.Мөнгөншагай /Цагааннуур сум/
4-р байрт Б.Тэмүүлэн /Мандал 5-р сургууль/
-Уран гараа дэвээтэй бөхөөр Б.Бат-Оргил /Хэрх тосгон/
-Уран барилдаантай бөхөөр Б.Занданбат /Орхонтуул сум/
-Дайчин барилдаантай бөхөөр Т.Энххүслэн /Орхон сум/
-Ирээдүйн аварга бөхөөр Х.Мөнх-Оргил /Баянгол сум/
-Жудаг төгөлдөр бөхөөр Б.Тэмүүлэн /Мандал 5-р сургууль/ нар тус тус шалгарлаа.
БАГИЙН ДҮНГЭЭР
1-р байрт Б.Ням-Лхагва дасгалжуулагчтай Баянгол сум
2-р байрт Н.Энхбаяр дасгалжуулагчтай Хан Хушаат дэвжээ
3-р байрт Д.Оюунтөмөр дасгалжуулагчтай Биеийн тамир спортын газрын багууд шалгарсан амжилт үзүүллээ.
Аймгийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнээс шалгарсан бөхчүүд маань 10-р сард Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөн оролцох аж.
Сонирхуулахад: тэмцээнд амжилттай оролцож байсан хүүхдүүдээс Улсын Арслан Б.Орхонбаяр, Аймгийн Арслан Э.Бат-Эрдэнэ нарын улс, аймгийн цолтой олон хүчтэн төрөн гарчээ.